"The Twilight" цувралын шинэ ном тун удахгүй олны хүртээл болно


4 жил

"The Twilight" цувралын хамгийн сүүлчийн дэвтэр "Breaking Dawn" 2008 онд хэвлэгдэн гарснаас хойш 12 жилийн дараа зохиолч Stephenie Meyer уг цувралын удаах дэвтэр болох “Midnight Sun”-ийг энэ зун олны хүртээл болгох гэж буйг албан ёсоор мэдэгдлээ. 

"Midnight Sun" ном нь зохиолын гол дүрийн бүсгүй Bella Swan-ийн талаас бус түүний дурлалт залуу Edward Cullen-ийн талаас бичигдэх аж. Ингэснээр бид зохиолд өрнөсөн бүхий л үйл явдлын туршид Edward-ийн юу мэдэрч, юу бодож байсныг мэдэх боломжтой болоод ч зогсохгүй Bella-тай учрахаас өмнөх үеийнх нь түүхтэй танилцах боломжтой болох юм. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү