77 байршилд хог ангилан ялгах савтай боллоо


4 жил

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас орчны бохирдол, ил задгай хаясан хог хаягдлын хүний эрүүл мэндэд үзүүлж байгаа нөлөөллийг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллах, суралцах нөхцөлийг сайжруулахад чиглэсэн шат дараатай арга хэмжээг авч байгаа билээ.
Тухайлбал, дүүргийн Засаг даргын 2019-2020 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд 28 хорооны 77 байршилд хогийн битүү бункер болон хог ангилан ялгах савыг байршуулж эхэллээ.
Тус ажлыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн бөгөөд өнөөдрийн байдлаар хог ялган ангилах бункерүүдийг байршуулах ажил 40 хувьтай явж байна.

Иймд Засаг дарга Т.Баясах, Засаг даргын орлогч Т.Батцогт болон албаны бусад хүмүүс хог ангилан ялгах бункерүүдийн байршуулах ажлын явцтай танилцаж, битүү бункерүүдийг гэр хороололд, хог ангилан ялгах бункерүүдийг байшин хороололд түргэн шуурхай байршуулж ажиллах үүрэг өгөв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү