Өчигдөр Дархан-Уул, Сэлэнгэ аймагт коронавирусийн хоёр сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ


4 жил

ЭМЯ болон бусад холбогдох албаныхан СоVid19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Манай улсын хувьд зөөвөрлөгдөн орж ирж, лабораториор батлагдсан 14 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн эдгэрч үргэлжлүүлэн 14 хоногийн ажиглалтад байгаа.

 

Өчигдөр Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тус бүр нэг нийт хоёр сэжигтэй тохиолдол шинээр бүртгэгдсэн. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан иргэн Турк, Солонгос улсад аялсан өгүүлэмжтэй. Хэдийгээр гэртээ өөрийгөө 14 хоног тусгаарласан ч дараа нь уушгинд хатгааны шинж тэмдэг илэрсэн учраас Сэлэнгэ аймгийн эмнэлэгт тусгаарлалаа. Мөн түүний ойрын хавьтлын долоон хүнийг тусгаарласан.

Дархан-Уул аймагт тусгаарлагдсан сэжигтэй тохиолдол бол ОХУ-аас ирсэн оюутан. Тусгаарлалтын хугацаанд шинж тэмдэг илэрсэн учраас хавьтал байхгүй" гэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү