БНСУ-аас иргэдээ авч ирэх тусгай үүргийн онгоц хөөрчээ


4 жил

БНСУ-аас иргэдээ авч ирэх тусгай үүргийн онгоц 08:40 цагт Улаанбаатараас хөөрчээ. Сөүлд 12:50 цагт газардана. Улмаар иргэдийн халууныг үзэж, онгоцонд суулган, ариутгал халдваргүйжүүлэлт хийсний дараа 14:20 цагт Улаанбаатар руу хөөрөх юм. Ингээд Буянт-Ухаа нисэх буудалд 17:00 цагт газардах аж. 

Тус онгоцоор нийт 251 зорчигч ирнэ. Үүнээс 17 жирэмсэн эмэгтэй, 0-16 насны 21 хүүхэд, өндөр настай 56 хүн ирнэ гэх урьдчилсан судалгаа гарчээ.

Нислэгт ХӨСҮТ-ийн эмч, Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар хамт явах бөгөөд иргэдийг 20 асуулт бүхий асуумжийг үнэн зөв бөглөж, тавьсан шаардлагыг дагаж мөрдөхийг Улсын онцгой комиссын Шуурхай штабаас анхааруулж байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү