Токиогоос монгол иргэдээ авч ирэх онгоцыг маргааш хөөргөхөөр боллоо


4 жил

Токиогоос Монгол иргэдийг татан авах нислэгт өөрчлөлт орсон талаар УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ.
УОК-ын Шуурхай штабын орлогч, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг нар мэдээлэл хийлээ.

Улаанбаатараас Токио чиглэлийн тусгай үүргийн нислэгийг маргааш буюу дөрөвдүгээр сарын 2-нд 13:05 минутал хөөргөнө, Токиод орон нутгийн цагаар 19:00 цагт буухаар болсон талаар Л.Мөнхтүшиг хэлэв.

Харин дөрөвдүгээр сарын 3-нд 08:30 минутад Улаанбаатар хот руу буцаж ирэн, 13:05 минутад газардана.

Улаанбаатараас Сөүл явах нислэгин хуваарьт ямар нэгэн өөрчлөлт ороогүйг мөн онцлов.

 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү