Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан


4 жил

2020 оны 04 дүгээр сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нийт нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Цэлмэг. Зөөлөн салхитай. 7-9 хэм дулаан байна.

2020 оны 04 дүгээр сарын 02-ноос 04 дүгээр сарын 06-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

5-нд Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно, бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи их төлөв баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө дулаарч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү