ЭМЯ: Вирус өтгөн мөрийн замаар халдах тул ил жорлон, бохирын сувгаас холуур яв


4 жил

Өнөөдөр /2020.03.31/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр тус яамны Тандалт судалгаа, шуурхай албаны дарга Д.Нарантуяа:

“21 цагийн өмнө мэдээлэл өгснөөс хойш халдвар бүртгэгдсэн улсын тоо 204 болж нэмэгдлээ. АНУ, Итали, Испани, Иран, Франц зэрэг орнууд халдварын тоогоор тэргүүлж байна. ДЭМБ-аас шинэ тутам зөвлөмжүүдийг хүргүүлсээр байна.

Жишээ нь шинэ коронавирус агаар биш дуслын замаар халдварладаг байх магадлалтай гэсэн судалгаа хийсэн. Иймд үсэрсэн шүлсээр дамжих эрсдэлтэй гэсэн үг тул амны хаалт зүүх нь хамгийн чухал хамгаалалт болно. Мөн өтгөн мөрийн замаар дамжиж буй тул хавар цагт бохирын суваг, ил жорлонгоос холуур явах нь зүйтэй. Өвчний шинж тэмдэг зарим хүнд 21 хоногийн дараа илэрч байгаа. Ямар ч шинж тэмдэг илрээгүй хүний өтгөнөөс нь 23 хоногийн дараа вирус илэрсэн.

Мөн 0-15 насны хүүхдүүд өвчлөх нь нэмэгдэж буй бөгөөд хүнд биш ч, тээгч хэлбэрээр бусдад халдвараа тарааж байна” гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү