Дээд шүүх дуучин Б.Амархүүгийн ялыг хэвээр үлдээжээ


4 жил

Сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан хэрэгтээ дуучин Б.Амархүү өнгөрсөн жил Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хоёр жилийн хорих ял сонссон.

Б.Амархүү болон түүний өмгөөлөгчдийн давж заалдах хүсэлтийн дагуу Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хүсэлтийг хянан хэлэлцээд Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийгНийслэлийн Прокурорын газарт буцаагаад байсан. Улмаар Нийслэлийн прокурорын газраас давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн аж. 

Харин Улсын Дээд шүүх Б.Амархүүд холбогдох хэргийг хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү