“Хоёр иргэн эдгэсэн гэдэг нь ташаа мэдээлэл”


4 жил

Халдвар авсан 10 иргэний хоёр нь эдгэсэн гэх мэдээлэл цахим ертөнцөд тархан, зарим сайтад нийтлэгдээд буй. Тэгвэл уг мэдээлэл нь ташаа бөгөөд хэрэв эдгэсэн бол бид өдөр бүр зарладаг ээлжит хэвлэлийн хурлаар мэдээлэх байсан. Юу гэж ийм хурдан эдгэх вэ дээ. Тийм юм гэж хаана ч байхгүй. Дэлхий даяар нөхцөл байдал ямар байгааг иргэд сайн мэдэж байгаа. Гэтэл ийм худал мэдээлэл тарсанд гайхаж байна.

Бид мэдээлээгүй, энэ талаар хэлээгүй бол тийм зүйл болоогүй л гэсэн үг. Энэ ташрамд цахим ертөнцөд тархаж буй элдэв мэдээлэлд цензуртай хандахыг иргэдээс, мэдээллээ үргэлж нягталж байгаад бичихийг хэвлэлийнхнээс хүсье” хэмээн ХСҮТ-ийн дарга Д.Нямхүү ярьжээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү