Энэтхэг хөл хорио тогтоож, иргэдээ ямар ч тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг сануулжээ


4 жил

Коронавирусийн тархалттай тэмцэхийн тулд Энэтхэгийн 1.3 тэрбум хүнийг өнөөдрөөс эхлэн гурван долоон хоногийн хугацаанд хөл хорионд орууллаа хэмээн тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди мэдэгдлээ.

Тэрээр орон нутгийн цагаар өчигдөр /2020.03.24/ 20:00 цагт иргэддээ хандан хөл хориог 00.00 цагаас мөрдөж эхлэх бөгөөд гурван долоо хоногийн турш иргэд гэрээсээ гарах хориотой.  Энэ хугацаанд Иргэд ямар ч шалтгаанаар гэрээсээ гарах хориотой. Энэ нь вирусийн тархалтыг зогсоох ганц арга юм. Мөн Иргэд Та Бүхэн Цуу Ярианд Итгэлгүй, Албаны Заавар Зөвлөгөөг Дагахыг Уриалж Байна” хэмээн мэдэгджээ.

Одоогоор Энэтхэгт 500 гаруй тохиолдол бүртгэгдэж, арван хүн нас бараад байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү