Гэртээ тусгаарлагдсан иргэд мөрдөх журам хэрэгжүүлээгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэнэ


4 жил

Улсын онцгой комиссын шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Шуурхай штабын хэвлэлийн төлөөлөгч Б.Дуламсүрэн Баян-Өлгий, Баянхонгор, Дархан, Хөвсгөл, Хэнтий, Завхан зэрэг аймагт иргэдийг тусгаарласан учраас аймгуудын Онцгой комиссынхонтой холбогдож чиглэл өгснийг мэдээлэв. Мөн түр тусгаарлах 14 хоногийн дууссан иргэдийг үргэлжлүүлэн гэрт нь тусгаарлах ажил зохион байгуулах, гэртээ мөрдөх журмыг хэрэгжүүлээгүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэлээ.

Улмаар гэртээ тусгаарлагдсан иргэдийг хянах гар утасны апплейкшн болон хөршийн хяналт гаргах юм байна. Шадар сайдаар ахлуулсан Зам, тээврийн хөгжлийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ажлын хэсгийнхэн өнөөдөр Дорноговь аймагт ажиллаж, нүүрс тээврийн үйл ажиллагаатай танилцаж, холбогдох үүрэг чиглэл өгчээ.

Энэ үеэр хүнсний хангамжийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле танилцуулав. Тэрээр улсын хэмжээнд хүнсний хангамж хэвийн байгаа бөгөөд цаашид хангамжийн дутагдалд орохгүй гэлээ. Хүнсний зохиомол хомсдол үүсгэвэл арга хэмжээ авах аж.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү