Говь-Алтай аймагт 5.8 магнитудын газар хөдөлжээ


4 жил

Говь-Алтай аймгийн Тонхил сумаас зүүн урд зүгт 30 км зайд өнөөдөр /2020.03.20/ 11:03:11 цагт 5.8 магнитудын газар хөдлөлт болжээ. 

Энэ нь Ховд аймгийн нутаг дэвсгэрт нөлөөлсөн байна.

Тодруулбал, Ховдын цагаар 10:04 минутын үед иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн аж. Улмаар Ховд аймгийн Жаргалант суманд 3-4, Цэцэг, Мөст, Алтай, Үенч, Булган, Дарви суманд 5-6 магнитудын газар хөдөлжээ.

Газар хөдлөлтийн бусад бүс, чичирхийллийн хэмжээг нарийвчлан тогтоохоор ажиллаж байна хэмээн Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү