Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа. Халдварт өвчин судлалын үндэсний төвд эмчлүүлж буй Франц Улсын иргэний халуун тогтвортой, хордлого тайлагдсан, биеийн байдал сайжирсан тухай сайн мэдээгээр уулзалт эхэллээ. Уулзалтын үеэр Элчин сайд Ф.Мэрлин тус улсын “Орано Майнинг” компанийн зүгээс Шадар сайдад тусгайлан албан бичиг хаягласныг хүлээлгэн өгсөн юм. Энэхүү бичгээр “Орано Майнинг” компани франц иргэнд эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээг дээд зэргээр үзүүлж байгаад талархал илэрхийлэн, Улсын онцгой комисст нэг тэрбум төгрөгийн хандив өргөж байгаагаа уламжилжээ. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам болон мэргэжлийн бусад байгууллагыг дэмжин хандив өргөж байгаад Шадар сайд Ө.Энхтүвшин талархал илэрхийллээ. Тэрээр мөн Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын анхны тохиолдол болох франц иргэнээс бусдад халдвар тархаагүй байгааг онцлов гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Франц улсын “Орона Майнинг” компани нэг тэрбум төгрөг хандивлалаа
4 жил /2020-03-20 03:08:00 GMT+8/
А.Адьяасүрэн өөрийнх нь талаар мэдээлэл цацсан иргэний хаяг, мэдээллийг ТАВАН САЯ төгрөгөөр худалдаж авна гэв
264
3 цаг
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарт холбогдох хэргийг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээлээ
905
6 өдөр
Б.Баярсайхан: БЕГ-ын дарга Т.Ням-Очир гэж нөхөр ажлаа хийхгүй, гадаадаар зугаалаад байх юм
514
1 долоо хоног
Налайх дүүрэг дэх Политехник коллежтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
1304
1 долоо хоног
Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ
657
1 долоо хоног
"Драмын театр айлын орц болчхоод байна. Зогсоол гаргаж өгнө гэсэн ч хотын дарга солигдож, газар нь тэрбумаар зарагдсан сурагтай"
1013
1 долоо хоног
"Санхүү, Эдийн засгийн газар" багийн дүнгээр тэргүүлж, Шилжин явах цомоо хадгаллаа
1671
1 долоо хоног
А.Адьяасүрэн өөрийнх нь талаар мэдээлэл цацсан иргэний хаяг, мэдээллийг ТАВАН САЯ төгрөгөөр худалдаж авна гэв
264
3 цаг
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
30560
19
6 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
- 0
- 0
- 0
- 0
- 0
- 0
- Эхэнд
- Сүүлд