Тик Токчин бүсгүй коронавирусийн эсрэг суултуур долоож 4000 ам доллор олжээ


8 сар

Тик Ток сүлжээний хэрэглэгчид коронавирус давалгаа гэх нэрийн дор жорлонгийн суултуур долоож буй бичлэгээ хийх болжээ. Тэдний нэг бол 21 настай Ава Луйз юм. Тэрбээр олны анхаарлыг өөр дээрээ татахын тулд анх онгоцны нойлд суултуур долоож буй бичлэгээ хийсэн байна. Тэр мөн “Коронавирус бол ядууст л халддаг зүйл” хэмээн хэлж байжээ.

 

Түүний бичлэг гуравдугаар сарын 14-нд нийтлэгдсэнээсээ хойш 300 мянга орчим үзэгчтэй болсон байна. Бичлэгийн сэтгэгдэл хэсэгт олон хүн өөрсдийн байр сууриа илэрхийлсний дотор багагүй хүмүүс түүнийг ийнхүү бусдад буруу үлгэр дуурайл үзүүлж буйн төлөө баривчлах ёстой хэмээсэн байна.

Луйз тус бичлэгийг хийхийн тулд суултуурыг 40 минутын турш ариутгагч бодисоор зүлгэсэн хэмээжээ. Мөн тэрбээр хэрхэн гэдэг нь яг таг тодорхойгүй ч тэрхүү бичлэгээрээ 4000 ам.доллар олсон гэжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү