Дорнод аймагт 4.27 магнитудын хүчтэй газар хөдөлжээ


4 жил

Дорнод аймгийн Матад суманд өчигдөр газар хөдөлжээ. Тодруулбал, сумын төвөөс зүүн зүгт 80 км газарт Буян-Өндөр багийн “Царилтын хошуу” гэдэг газар хоёрдугаар сарын 19-ний өдрийн 06:17 цагт 4.27 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар мөн өдрийн 07:05 цагт онцгой байдлын албанд ирүүлсэн байна.

Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.

 

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү