Коронавирус чийгтэй орчинд тэсвэртэй учир амны хаалтыг норсон даруйд нь солих хэрэгтэй


4 жил

COVID 19 өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалт зүүх, гараа тогтмол угааж, халдвар гарсан оронд зорчихгүй байх зөвлөмжийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа. Тэгвэл "Олон нийтийн сүлжээгээр амны хаалтыг хэрхэн зүүх, устгах талаар буруу мэдээлэл явж байгаа" хэмээн МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд хэлэв.

Түүнчлэн тэрээр "Амны хаалтыг хаяхдаа бохирдолтой хэсгээс барьж боож жижиглэж нугалах шаардлагагүй. Мөн амны хаалтыг зүүж, авахын өмнө гараа заавал угаах эсвэл халдваргүйжүүлэлтийн бодисоор гараа ариутгах нь зүйтэй. Хэрэглэсэн амны хаалтын хамгийн эрсдэл багатай буюу бохирдоогүй хэсэг бол чихний арын хэсгийн зүүлт юм. Тиймээс чихний арын хэсгээс барьж тайлан, ойр байгаа хогийн саванд нугалалгүйгээр шууд хаяна. Хэрэв хогийн сав ойр хавьд чинь байхгүй тохиолдолд мөн чихний арын бохирдол бага хэсгээс тайлж, эвхэж нугалалгүйгээр заавал гялгар уутанд хаях хэрэгтэй.

Мөн нэг удаагийн амны хаалтыг хоёр цаг зүүдэг. Гэвч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шинэ төрлийн коронавирусийн түргэн үржих нөхцөл чийгтэй орчинд бүрддэг учраас амны хаалтыг норсон даруйд нь солих хэрэгтэй гэж зөвлөж байна.

Хэвлэл мэдээллийн байгууллагууд ч микрофонийн порлоныг байнга ариутгаж, нэг удаагийн уут хэрэглэж байх ёстой" гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү