Ё.Баатарбилэг: Дөрөв, тавдугаар саруудад бямба гарагт хичээллэнэ


4 жил

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр цэцэрлэг, сургууль, их дээд сургууль, сургалтын төвүүдийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 29-нийг дуустал үргэлжлүүлэн зогсоохоор шийдвэрлэсэн талаар онцолсон юм.

Түүнчлэн  “Хичээл, сургалтын үйл ажиллагаа дөрвөн долоо хоногоор хойшлуулсантай холбоотойгоор IV болон V сард найман долоо хоног бямба гарагт хичээл орох бөгөөд энэ хугацаанд ажиллаж байгаа багш нарт илүү цагийн мөнгийг олгоно. Зургадугаар сарын 15-нд багтааж, элсэлтийн ерөнхий шалгалт, элсэлтийг дуусгана. Сар шинийн баярын өдрүүдэд теле хичээл өдөр бүр гарна" хэмээв. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү