Согтуугаар замын хөдөлгөөнд оролцон, гурван хүнийг гэмтээжээ


4 жил

Өчигдөр орой буюу 17-оос 18-нд шилжих шөнө /2020.02.17/ Сүхбаатар дүүргийн 11-р хороо 100 айл буюу 9-р дэлгүүрийн урд замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож гурван хүн гэмтээсэн осол гарчээ. Тодруулбал T.Prius маркийн автомашины жолооч Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож T.Corolla Rumion маркийн автомашинтай мөргөлджээ. Ослын улмаас зорчигч 17 настай Г, 16 настай Э, 30 настай Ц нар гэмтсэн. Жолооч Д-г согтуурлын зэрэг тогтоодог драгер  багажаар шалгахад 1.87% согтолттой гарсан байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү