Уханиас ирсэн оюутнуудыг маргааш гэрт нь буцаана


7 сар
Эрүүл мэндийн яамнаас ковид-19 вирусийн халдварын тухай ээлжит мэдээллийг хийлээ. Тус мэдээллээр манай улсад бүртгэгдээд байсан сэжигтэй тохиолдлуудын хариу сөрөг гарсныг онцолсон юм.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
Ухань хотоос ирсэн 31 оюутныг дахин шинжилгээнд хамруулсан бөгөөд шинэ төрлийн коронавирусийн халдвар илрээгүй. Мөн тусгаарлаж ажиглах 14 хоногийн хугацаа дуусч байгаа учир /2020.02.15/-нд ар гэрт нь буцаахаар болсон. Тэдний биеийн байдал хэвийн. Ямар нэгэн өвчний шинж тэмдэггүй байгаа.
“Хоёрдугаар сарын 12-нд тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээний хариунууд сөрөг гарсан. 13-нд Бээжин-Улаанбаатарын онгоцоор ирсэн, Хунань мужид сурдаг зургаан оюутан ирснийг тусгаарлаад байгаа. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д нийт 8 хүн, Архангай аймагт нэг хүн тусгаарласан. Шинжилгээний хариуг хүлээж байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү