Х.Хатанбаатарыг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо


8 сар

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Монголын Оюун Ухааны Академийг үүсгэн байгуулагч, захирал Хандсүрэнгийн Хатанбаатарт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулан өглөө.

Монгол Улсын нэрийг дэлхийд оюунлаг түвшинд хамгийн бодитоор сурталчлан таниулж буйд сайд Д.Цогтбаатар талархлаа илэрхийлж цаашдын үйл ажиллагаанд нь өндөр амжилтыг хүсэв.

Оюун Ухааны Академийн тамирчид ой тогтоолтын олон улсын томоохон тэмцээнүүдэд Монгол Улсаа төлөөлөн өндөр амжилт гаргаж, бүх насны ангилалд дэлхийд аваргалжээ. Тухайлбал, Дэлхийн оюуны спортын 54 дээд амжилтын 30-ыг нь Монголын оюуны спортын тамирчид эзэмшиж байна. Түүнчлэн, 2016 онд АНУ-ын Лас Вегас хотноо 4 жил тутам зохион байгуулагддаг “Memoriad-2016” оюуны олимпд оролцсон 63 орны баг тамирчдаас Монголын баг тэргүүлж 15 медалиас 15-г хүртэж байжээ.

Эх сурвалж: ГХЯ

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү