Элчин сайдад нэр нь яригдаж буй Ц.Цэнгэлийн Англи хэлний мэдлэгийг олон нийт шүүмжиллээ


4 жил

Засгийн газрын /2020.01.22/- ны өдрийн хуралдаанаар Элчин сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэн дэмжсэн. Ингэхдээ Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батсайханыг эгүүлэн татаж, оронд нь Ц.Цэнгэлийг томилох саналыг дэвшүүлээд байгаа юм. 

БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл  оны өмнө БНХАУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдын албан тушаалд яригдаж байсан ч Ерөнхийлөгчийн дэмжлэгийг авч чадаагүй. Харин энэ удаад Засгийн газраас түүний нэрийг Болгар улсын элчин сайдаар дахин зүтгүүлж байгаа бололтой. 

Монгол Улсаас гадаадад улсад суух Элчин сайд нар мэргэжил, мэдлэг боловсрол, ажлын туршлага, чадвараараа Төрийн албаны тухай болон Дипломат байгууллагын тухай хуульд заасан шалгуур, шаардлагыг бүрэн хангасан байх ёстой.  

 15.2. Дипломат албан тушаалд томилогдох иргэн нь олон улсын эрх зүй, эдийн засаг, улс төрийн харилцааны онолын зохих бэлтгэлтэй, дадлага туршлагатай, дээд боловсролтой, 2 буюу түүнээс дээш гадаад хэлийг шаардлагын түвшинд эзэмшсэн байх бөгөөд нэг нь түгээмэл гадаад хэл байна.

 15.3. Ажлын зайлшгүй шаардлага, онцгой мэргэшил, дадлага туршлагыг харгалзан түгээмэл нэг гадаад хэл эзэмшсэн хүнийг дипломат ажилд томилон ажиллуулж болно.

Гэтэл  дээрх бичлэгийг үзсэн олон нийт "олон улсад Монгол улсыг төлөөлөх элчин сайд бичээд өгсөн зүйлийг ч зөв уншиж чадахгүй байгаа нь улс орны нэр хүндийг унагах эхний шалгуур үзүүлэлт " хэмээн ихэд бухимдангүй хандаж байгаагаа илэрхийлсээр байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү