УИХ-ын гишүүн Б. Саранчимэг 55-р сургуульд "Ногоон бэрс" шатрын клубээ нээлээ


4 жил

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Олон Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрөөр Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 55 дугаар сургуулийг оюуны спортоор хичээллэх нөхцөл боломжийг нь бүрдүүлж “Ногоон бэрс” шатрын клубээ өнөөдөр нээлээ.

НҮБ-аас 1981 оноос эхлэн жил бүрийн 12 сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” бол болгож дэлхий даяар тэмдэглэдэг.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгуулагдаж байна.

 Б.Саранчимэг гишүүн шатрын спортыг дэмжиж одоогийн байдлаар 3 ерөнхий боловсролын сургууль, 7 цэцэрлэг дээр шатрын клубээ нээн, 2000 гаруй өрхийг шатаржуулаад байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү