Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал болж байна


4 жил

Өнөөдөр УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын шүүх хурал Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Түүнийг хүчингийн гэх хоёр хэрэгт холбогдуулан шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна. Д.Гантулгад холбогдох шүүх хурал нийтдээ таван удаа хойшлогсоноор ийнхүү өнөөдөр  гэм бурууг хэлэлцэх хурал болж буй юм.

Өмнөх хурлаар шүүх хуралдаан хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Гантулгад урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэж байсан билээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү