Малчдын зөвлөгөөн боллоо


4 жил

Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газар, Дүүргийн прокурорын газар, Тв5 телевиз хамтран “Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” уулзалт зөвлөгөөнийг энэ сарын 25 -нд дүүргийн малчин өрхүүдийг оролцуулан зохион байгууллаа.
Зөвлөгөөнд дүүргийн нутаг дэвсгэр дэх 11, 20 дугаар хороонд оршин суух 350 малчин айл өрх оролцож цаашид мал хулгайлах гэмт хэргээс хамтдаа урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гэмт халдлагад өртөхгүй байх талаар санал солилцож, малчдын бүлгэмийг байгуулж хамтран ажиллахаар боллоо. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү