Сайжруулсан түлшний асуудлаар ерөнхий хяналтын сонсгол хийхийг шаарджээ


5 жил

НИТХ-ын нэр бүхий 14 төлөөлөгч сайжруулсан түлшийн асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг нэн даруй хийх, нийслэл Улаанбаатар хотын иргэдэд үнэн зөв мэдээлэл шуурхай өгөх санал гаргажээ. Тэд энэхүү саналаа албажуулан НИТХ-ын дарга Р.Дагвад өргөн барьсан байна. Тэд уг албан бичигтээ шахмал түлш агаарын бохирдлыг бууруулах эхний алхам мөн боловч технологийн горим алдагдсан эсэх, зөвлөмж зөвлөгөө гаргасан эсэх, чанарын хяналт хийгдэж байгаа эсэх, үнэ өртгийн харьцуулалт хийсэн эсэх зэрэг олон асуудлаар иргэд мэдээлэл муутай байгааг дурджээ. Тиймээс улсын нууцад хамаарахаас бусад бүх мэдээлэл нээлттэй байх зарчмыг баримтлан Нийтийн сонсголын тухай хуульд заасны дагуу ерөнхий хяналтын сонсгол явуулах нь зүйтэй  гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Нийтийн сонсголын тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.3.1-т ИТХ-ын нийт төлөөлөгчдийн дөрөвний нэгээс доошгүй төлөөлөгч хүсэлт гаргасан бол Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулж болохоор заажээ. Тиймээс НИТХ-ын төлөөлөгчид шахмал түлшний асуудлаархи ерөнхий хяналтын сонсголыг аравдугаар сарын 23-нд зохион байгуулах санал гаргажээ.

Сайжруулсан түлшний асуудлаар ерөнхий хяналтын сонсгол хийхийг шаарджээ

Сайжруулсан түлшний асуудлаар ерөнхий хяналтын сонсгол хийхийг шаарджээ

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү