УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарын хаусыг АЛБАДАН ЧӨЛӨӨЛЛӨӨ


5 жил

"Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга асан Л.Пүрэвбаатарын хууль бусаар авсан гэх 1,5 тэрбум төгрөгийн үнэ бүхий хаусыг яг одоо /2019.06.21/ албадан чөлөөлж байна.

Л.Пүрэвбаатар нь 2014 арванхоёрдугаар сард төмөр замын удирдах байгууллага буюу ТУЗ-ын шийдвэрээр төмөр замын даргаар томилогдсон. Томилогдсон өдрөө ажил олгогч буюу Ерөнхий хороотой контрактын гэрээ байгуулалгүйгээр тухайн үеийн Төрийн өмчийн хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цогтбаатартай контракт гэрээг хууль бусаар байгуулж, УБТЗ-ын хөрөнгөөр өндөр үнэ бүхий хаус худалдан авсан байдаг аж.

Улмаар 2018 оны нэгдүгээр сард Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс "Уг хаусыг Л.Пүрэвбаатарын эзэмшлийнх мөн" гэдэг шийдвэр гаргасныг УБТЗ-аас эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд хандсан. Ингээд Нийслэлийн давж заалдах шатны шүүх болон Улсын Дээд шүүхээс дээрх хаус нь УБТЗ-ын өмч хөрөнгө мөн гэдгийг тогтоон, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байдаг. Иймд УБТЗ-ын өмч болох дээрх хаусыг албадан чөлөөлөхөөр болжээ.