Хар тамхины хэрэгт холбогдсон дипломатч Баттүшиг өмнө нь тагнуулд ажилладаг байсан


2 долоо хоног

Дипломат пасспорттой Монгол Улсын хоёр иргэн өнгөрсөн тавдугаар сарын 3-нд Германы Дрезден хотын шалган нэвтрүүлэх постоор 70 кг хар тамхи нэвтрүүлэх гэж байхдаа баригдсан билээ. Дээрх хоёр иргэн нь Истанбул дахь Ерөнхий консулын газарт дипломат ажилтан, жолоочоор ажилладаг байсан бөгөөд одоогоор хоёр улсын хамтарсан баг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.

Харин албан бус эх сурвалж тагнуулын байгууллага гурван жилийн өмнөөс энэхүү хэргийг мөрдөж эхэлсэн гэдгийг мэдээлж байна. Тэгвэл эл хэрэгтэй холбогдуулан дөнгөж сая Тагнуулын ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд ТЕГ-ын Тамгын газрын дарга Э.Эрдэнэ оролцлоо.

Тэрбээр "Энэ хэргийн талаар тагнуулын шугамаар мэдээлэл авч ажиллаж байсан. Манайхаас Германд мэдээлэл өгч, тэдний хууль хяналтынхан саатуулсан. Монгол, Герман хоёр улсын хооронд эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, конвенц байдаггүй. Тиймээс шалгалтын ажиллагаанд манайхаас ямар ч оролцоо байхгүй байна" гэх тайлбарыг өглөө.

Түүнчлэн "Уг хэрэг Германы хуулийн дагуу шийдэгдэнэ. Хэргийг цааш нь судлах шаардлагатай. Баттүшиг өмнө нь тагнуулд ажиллаж байсан. Яамны шугамаар хоёр ч удаа үүрэг гүйцэтгэж байсан. Дипломат албаны шаардлага хангаж яамнаас томилогдсон. Энэ бол маш хүнд гэмт хэрэгт тооцогдоно" хэмээн онцоллоо. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү