УИХ-ын гишүүн асан Д.Арвин таалал төгслөө


5 жил

УИХ-ын гишүүн асан Дашжамцын Арвин хүнд өвчний улмаас таалал төгсчээ. Тэрбээр 1976 онд Дорнод аймгийн 10 жилийн дунд сургууль, 1981 онд Монгол Улсын Их Сургуулийг түүхч, түүхийн багш мэргэжлээр, 2001 онд Монгол Улсын Их Сургуулийн Түүхийн ухааны магистрантурт суралцаж төгссөн. Түүхийн шинжлэх ухааны доктор /Ph.D/ цолтой.

Тэрбээр УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдож байсан бөгөөд ард түмний итгэлийг хүлээсэн улстөрч эмэгтэй байлаа. Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү