Б.Хурцыг үргэлжлүүлэн хорьж шалгах эсэхийг өнөөдөр шийднэ


5 жил

Тагнуулын ерөнхий газрын дарга асан, генерал Б.Хурцыг ШШГЕГ-ын Урьдчилан хорих 461 дүгээр ангид хорьж шалгаж байгаа . Өнөөдөр түүнийг хорьж шалгах 15 хоногийн хугацаа дуусгавар болж байгаа тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжлүүлэн хорих, эсвэл батлан даалтад гаргах эсэхийг шийдвэрлэнэ.

Эрүүгийн цагдаагийн албанаас Б.Хурцыг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн, мөн хууль тогтоомж зөрчсөн гэх хэрэгт холбогдуулан өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд саатуулсан билээ.Түүнд холбогдох хэргийг Авлигатай тэмцэх газар болон Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү