Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн: Сүрьеэ бол хөл хорио тогтоох өвчин биш


1 долоо хоног

Нийслэлийн 15-р дунд сургууль дээр дэгдээд буй сүрьеэгийн халдварын талаар Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээс дараах тодруулгыг авлаа

Тэрээр хэлэхдээ, 

-15-р сургууль дээр нэмж хүүхэд өвчилсөн талаар мэдээлэл ирээгүй. 38 хүүхдэд сүрьеэгийн эмчилгээ хийж байгаа. Халдвар авсан 500 гаруй хүүхэд гэдэг бүгд өвчтэй гэсэн үг биш гэдгийг ойлгох хэрэгтэй.

-97-р сургуулийн 70 сурагч сүрьеэгээр өвдсөн гэсэн мэдээлэл байна? 

-97-р сургуулийн талаар ямар нэгэн мэдээлэл аваагүй байна. 

-15-р сургуулийн асуудалд хэн хариуцлага хүлээх вэ? 

-ХӨСҮТ-ийн Тандалт судлалын баг хуваарийн дагуу тандалт хийгээд явдаг. Сүрьеэ их илэрч байгаа мэт харагдавч энэ нь эрт илрүүлдэгтэй холбоотой. Манай эмч, мэргэжилтнүүд эрт илрүүлж чадаж байна. Сүрьеэгийн эмчилгээ үнэгүй. НҮБ-ын зөвлөмж, стандартын дагуу эмчилдэг.

-15-р сургуульд хүүхэд нь сурдаг эцэг, эхчүүдээс өвчлөлийн талаар нуусан гэсэн яриа байна? 

-Эцэг, эхчүүдээс энэ талаар нуусан зүйлгүй. Хэлээд явна шүү дээ. Сорилоо тавина, 72 цагийн дараа хэмжилтээ хийнэ. Бүгд ном журмын дагуу хийгддэг. 

-Сүрьеэ өвчтэй багшийг яагаад ажиллуулаад байсан юм бэ? 

-Сүрьеэгээр өвдсөн багш эмчлэгдсэн байсан. Сургуулийн багшийн томилгоо бол өөр салбарын асуудал. Ямарваа нэгэн хүнийг эмчлээд, зургаан сарын турш хянаад явдаг. Энэ журмаар л бүгд явдаг.

-15-р сургууль дээр яагаад хөл хорио тогтоохгүй байна вэ? 

-Сүрьеэ бол хөл хорио тогтоох өвчин биш. Нэг ангид хэдэн хүүхэд байх хүүхдийн тоог цөөлөх байх. Ангийн агаарын солилцоог сайн хийх хэрэгтэй. Иргэд маань гэртээ ч гэсэн агаарын солилцоо сайн хийж байх хэрэгтэй.      

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү