Хүүхдийн дуртай баатруудын дүрээр "School Police" ажиллаж эхэлжээ


5 жил

Архангай аймагт хүүхдийн дуртай баатруудын дүрд хувирсан "School police" сургуулийн орчинд хэв журам сахиулж ажиллаж эхэлжээ.

Тодруулбал, аймгийн цагдаагийн газар нь тус аймагт байгуулагдсан “Боржигон” хүүхэлдэйн театртай хамтран эцэг, эхийн эргүүлийг хүүхдүүдийн үзэх дуртай хүүхэлдэйн киноны баатруудын дүрээр сургуулийн орчинд үүрэг, гүйцэтгэн хэв журам сахиулж ажилласан нь хүүхэд багачуудын сонирхлыг татсан арга хэмжээ болсон байна.

Сургуулийн орчинд хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, аливаа эрсдэлээс хамгаалах, эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор Архангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор батлагдсан “School police” эцэг эхийн эргүүлийн үйл ажиллагаа нь байнгын тогтвортой явагдаж байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү