М.Амарболд, Д.Жавхлан нарын давж заалдах шатны шүүх хурал болно


5 жил

Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах “Очир” төвийн зочид буудлын өрөөнд өнгөрөгч 2017 оны наймдугаар сарын 22- 23-нд шилжих шөнө 13 настай охин амиа алдсан хэрэг гарсан. Уг хэрэгт Д.Жавхлан, М.Амарболд нарыг холбогдуулан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс бүх насаар нь хорих ял шийтгэсэн билээ.

Уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Амарболд, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, шүүгдэгч Д.Жавхлан, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, нар тус тус давж заалдах гомдол гаргасан бөгөөд Давж заалдах шатны шүүх хурал хоёрдугаар сарын 14-нд Нийслэлийн шүүхэд болсон ч хохирогчийн өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралд ирээгүй тул шүүх хурлыг энэ сарын 21-ны өдрийг хүртэл хойшлуулсан юм. 

Өнөөдөр Нийслэлийн шүүхэд М.Амарболд, Д.Жавхлан нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал болно. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү