Гутлын уландаа хар тамхи нууж хилээр оруулахыг завджээ


5 жил

Гаалийн ерөнхий газрын харьяа Гашуунсухайт дахь автозамын боомтоор хоёрдугаар сарын 18-ны өдөр хар тамхи нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ. Тодруулбал, Гашуунсухайт автозамын боомтоор энэ сарын 18-ны өдрийн 09.00 цагт БНХАУ-аас орж ирсэн Монгол Улсын иргэн Т гэгч хар тамхи, мансууруулах төрлийн бодис хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ.

Монгол Улсын иргэн Т гэгч нь 28 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй, нийслэлийн Баянгол дүүрэгт оршин суудаг бөгөөд эх сурвалжийн мэдээлж буйгаар өмнө нь хар тамхи хэрэглэдэг байжээ.

Тэрбээр улсын хилээр хууль бусаар хоёр грамм мөс буюу мансууруулах бодисыг гутлын уламчиндаа нуун нэвтрэх гэж байсныг тус боомтын гаалийн газрын мэргэжилтнүүд илрүүлсэн байна. Энэ үйлдлийг гаалийн ажилчид хилийн тагнуулын албатай хамтарсан ажиллагаа явуулсны үр дүнд шуурхай илрүүлж, таслан зогсоожээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү