KFC-гийн хоёр ажилтан цусан суулга өвчний халдвартай байжээ


5 жил

Цагаан сарын баярын өдрүүдэд KFC сүлжээ хоолны газрын Зайсанд байрлах салбараар үйлчлүүлсэн иргэд хоолны хордлого авч, ХӨСҮТ-д эмчлүүлж буй. 

Энэ талаар ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Одоогоор манайд KFC тахиа идээд бөөлжиж суулгасан гэх 37 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Хэвтэн эмчүүлж байгаа хүмүүсийн биеийн байдал нь гайгүй. Хоолны хордлогын шалтгаан нөхцлийг тодруулах шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа" хэмээн мэдэгдэж байсан юм. 

Тэгвэл иргэд юунаас хордсон талаарх шинжилгээний хариу гарчээ. Тодруулбал, өнөөдөр Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хурал дээр НМХГ-аас "Зайсангийн KFC-гийн уснаас өвчин үүсгэгч бактери илэрсэн. Хоёр ажилтан нь цусан суулга өвчний халдвартай мөртлөө эрүүл ахуйн бичиг хуурамчаар хийж бичүүлсэн байсан. Тиймээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа" гэх мэдээллийг өглөө.

Энэ талаар өнөөдөр 10.30 цагаас НМХГ-аас мэдээлэл өгөхөөр болжээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү