“KFC” Зайсан дахь салбараар үйлчлүүлсэн иргэд хоолны хордлогод оржээ


2 сар

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах түргэн хоолны “KFC” Зайсан дахь салбараар үйлчлүүлсэн иргэд хоолны хордлогод оржээ.

 Тодруулбал, сүүлийн хоёр хоногт тус газраар үйлчлүүлсэн, хоол захиалж идсэн гэх 9-40 насны 16 хүн халуурах, бөөлжих, суулгах  зовиуртай ХӨСҮТ-д хандсан байна. Эдгээрийн 11 иргэний биеийн байдал өндөр халуурах, бөөлжих, усархаг суулгалтаар олон удаа суулгах зэргээр хүндэвтэр байгаа тул хэвтэн эмчлүүлж байгаа хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

 Уг асуудалтай холбоотойгоор яамнаас тандалт судалгаа хийхэд, энэ сарын 9, 10, 11-нд Зайсан дахь “KFC” сүлжээ ресторанаар үйлчлүүлсэн хүмүүст хордлогын шинж тэмдэг илэрсэн байна. Түүнчлэн хордлого авсан иргэдийн дийлэнх нь “Найзууд” багц захиалан идсэн бөгөөд тухайн өдөр 300 гаруй багц худалдаанд гаргасан гэх мэдээлэл байна.

 

Иймд, энэ сарын 9, 10, 11-нд Зайсан дахь “KFC” салбараар үйлчлүүлсэн хүмүүс харьяа дүүргийн эрүүл мэндийн төв болон ХӨСҮТ-д яаралтай үзүүлэхийг албаныхан зөвлөлөө. Одоогоор хоолны хордлогын шалтгаан нөхцлийг тодруулах шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа ба тус салбарт ажилладаг 27 ажилтныг эрүүл мэндийн үзлэг хамруулаад байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Yanaa.. [112.72.11.xxx] 2 сар
Zuvhun Zaisan salbar yumuu.zaisangiin bohir us + hujaa tahia 2 holildool hor boljee de.