Криштиан Роналду 23 сарын хорих ял сонслоо


6 сар

Португалийн хөлбөмбөгийн од Криштиану Роналдуд Испанийн Мадрид хотын шүүх 18.8 сая еврогийн торгууль, 23 сарын хорих ял оноожээ. Өчигдөр болсон уг шүүх хурлаар алдарт хөлбөмбөгчинг Реал Мадрид клубт тоглож байхдаа татвараас санаатайгаар зайлсхийсэн гэдгийг баримтаар нотлож, тохирох ялыг нь оноосон нь энэ аж.

Нийт 15 минут үргэлжилсэн шүүх хурлын дараа Криштиан Роналдугийн өмгөөлөгч “Роналду шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн. Тиймээс шаардлагатай бичиг баримтад гарын үсэг зурахаар хүрэлцэн ирсэн нь энэ” гэж тайлбарласан байна. Криштиан Роналду 18.8 сая еврогийн торгуулийг төлөх бол 23 сарын хорих ялаа тэнсэн харгалзах ял болгон өөрчилж чаджээ.

Тэрээр өмнө нь, 2015 онд мөн л татвараас зугтаасан хэргээр буруутгагдан 13.5 сая еврогийн торгууль төлж байсан юм.

 
 
 
 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү