Цагаан идээний үзэсгэлэн худалдаа эхэллээ


5 жил

Баянзүрх дүүрэг, Архангай аймгийн Тариат сумын ЗДТГ-аас уламжлал болгон зохион байгуулдаг “Цагаан идээний үзэсгэлэн худалдаа”-ны нээлт өнөөдөр Бөхийн өргөөний хойд талбайд боллоо.  
Тус үзэсгэлэнгийн  нээлтийн арга хэмжээнд дүүргийн Засаг даргын орлогч Б.Наранчулуун, ЗДТГ-ын дарга Б.Амартүвшин, ТЗУХ-ийн дарга Ж.Батжавхлан, ХХҮХ-ийн дарга О.Ариунболд, Дотоод аудитын газрын дарга Ц.Батмандах, Тариат сумын Засаг дарга Б.Алтан-Очир болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Экологийн цэвэр бүтээгдэхүүн, сүү цагаан идээний уг үзэсгэлэн худалдаа зургаа дахь жилдээ амжилттай болж байгаа бөгөөд энэ сарын 20-ны өдрийг хүртэл зохион байгуулагдах юм.

Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд Тариат сумын 60 гаруй малчин оролцож,уламжлалт арга технологиор боловсруулсан экологийн цэвэр бүтээгдэхүүн, сүү, цагаан идээгээ малчны хотноос хэрэглэгчдийн гарт хүргэн худалдаалж эхэллээ. Тухайлбал өрөм, ааруул ээзгий, шар тосыг 12.000-15.000 төгрөгийн хооронд худалдаалж байгаа бол сүү, аарц, бяслагийг 3.500-5.000 төгрөгийн хооронд борлуулж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү