С.Баярцогтыг цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлжээ


5 жил

Хуулийн байгууллагаас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр болон Сангийн сайд асан С.Баярцогт нарыг Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан, цагдан хорьсон ч удалгүй батлан даалтгад гарган шалгаж байгаа билээ.

Тодруулбал, өнгөрсөн оны зургадугаар сард Сангийн сайд асан С.Баярцогтыг батлан даалтад гаргаж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.

Тэгвэл саяхан прокурорын байгууллаас түүнийг цагдан хорьж, шалгах саналыг шүүхэд хүргүүлжээ. Энэхүү хүсэлт, саналын дагуу өнөөдөр /2019.01.16/ 14.00 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Сангийн сайд асан С.Баярцогтыг цагдан хорих эсэх асуудлыг хэлэлцэх тов гарчээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү