0-5 настай хүүхэдтэй эцэг, эхчүүдэд ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОХ санал гаргалаа


5 жил

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд 3-5 хоногийн цалинтай чөлөө олгох саналыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр болсон Улсын онцгой комиссын хуралдааны үеэр гаргалаа.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Урьдчилсан байдлаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдтай ярилцсан. Маргаашийн Засгийн газрын хуралдаанд асуудлыг оруулж ирэх байх гэж бодож байна” гэлээ.

2017 оны арванхоёрдугаар сард томуу, томуу төст өвчин дэгдэх магадлалтай 1-3 дугаар сард тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, гэрээр асарсан, ажил хийж байгаа эх, эцэг, асран хамгаалагч нарт тав хүртэл хоногийн цалинтай чөлөө олгохыг төрийн бүх шатны байгууллагад үүрэг болгож, хувийн хэвшлийн байгууллагад зөвлөмж болгож байсан билээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү