Гэр хорооллын айл өрхүүд хөрсний усанд автжээ


5 жил

Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн зарим хороодын нутаг дэвсгэрт хөрсний ус гарч халиа үүсэн, айл өрх, хашаа байшин, гудамж, авто замд мөс тогтож, халтиргаа гулгаа үүсэж, гэр байшин мөсөнд автаж, айл, өрх амьдрах боломжгүй болсон байна.

Ийнхүү хүндрэлтэй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга, Захирагчийн ажлын алба болон нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлагууд, мэргэжлийн байгууллагууд хамтран өчигдөр тухайн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал солилцжээ. Дүүргийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудын ажиллаж байгаа нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцаж, заавар зөвлөмж өгч ажилласан бөгөөд холбогдох ажлын хэсгийг хуралдуулан санал дүгнэлтийг сонсохоор шийдвэрлэсэн байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү