Найруулагч Н.Наранбаатар Монгол Улсын соёлын элч боллоо


5 жил

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсын Төрийн шагналт, найруулагч Н.Наранбаатарт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээ гардууллаа.

Уран бүтээлчид, спортын алдартнуудаараа дамжуулан Монгол орноо дэлхий нийтэд сурталчлах нь маш чухал, үр дүнтэй хэлбэр хэмээн үздэгээ Гадаад харилцааны сайд онцоллоо. Түүнчлэн найруулагч Н.Наранбаатарт ийнхүү соёлын элчийн гэрчилгээг гардуулж байгаа нь Монгол төрийн захиас юм гэдгийг тэмдэглээд цаашид дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Найруулагч Н.Наранбаатар нэр хүндтэй үүрэг хүлээж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд Монголынхоо урлаг соёл, түүхийг сурталчлахад анхаарч ажиллах болно гэлээ. Мөн театрын тайзнаа тавих уран бүтээлийнхээ талаар товч мэдээлэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү