Таван настай хүүгийн амийг аварсан алба хаагчдыг шагналаа


5 жил

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд  идэвх зүтгэл, үр бүтээл гаргаж ажилласан зарим алба хаагч нарыг шагнаж урамшууллаа.

222223

Таван настай Т-г хаднаас унаж хөлөө хугалж, модноос дүүжлэгдэн осголтын байдалтай байхад олж амь насыг нь аварсан Нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн 3-р хэлтсийн  цагдаагийн ахлах дэслэгч Д.Наранбаатар, эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Э.Мөнхбаатар, хороо хариуцсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Мягмар нарыг  “Цагдаагийн гавьяа” тэмдгээр шагнасныг хэлтсийн удирдлагууд гардуулан өгч, баяр хүргэсэн юм хэмээн ЦЕГ-аас мэдээлэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү