Тэлмэн нуурын мөс цөмөрч, мотоциклтой иргэн амиа алджээ


5 жил

Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч чангарч байгаа хэдий ч гол мөрний мөс бүрэн хөлдөөгүй байгааг албаныхан хэлж байна. Энэ сарын 16-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын нутаг, Тэлмэн нууранд тус сумын харьяат иргэн Н живж нас барсан байна. Талийгаач нуурын захаар мотоциклтой зорчиж яваад мөс цөмөрсний улмаас живж, амь насаа алджээ.

Нас барах үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон тухай холбогдох албаныхан мэдээллээ. Хэргийг аймгийн цагдаагийн газарт шалгаж буй юм байна.

Цаашид гол мөрний мөс улам зузаарах хандлагатай байгаа боловч мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг анхаарууллаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү