Олимпын гудамжыг нарны замтай холбох түр замыг нээлээ


5 жил

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орших Олимпын гудамжийг Нарны замтай холбох түр зам өнөөдрөөс эхлэн ашиглалтад орлоо. Ингэснээр иргэд, жолоочид "Нарны зам", "Таван богд Тоёота" төвийн баруун талын шинээр гаргасан түр замаар "Олимп"-ын гудамж, "Юнеско"-гийн гудамжны авто замд зорчих боломжтой болж байна.

Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр, Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажил хүйтний улиралд зогсож байгаа тул түр замыг нээжээ. Уг зам 2019 оны гуравдугаар сарыг хүртэл хугацаанд нээлттэй байх юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү