Өнөөдөр Дэлхийн нягтлан бодогчдын өдөр


5 жил

1494 оны 11 сарын 10-нд Италийн математикч Лука Бартоломио Пачиоли "Particularis de computis et scripturis" буюу “Данс ба бусад бичилтүүдийн тухай” нэртэй, нягтлан бодох бүртгэлийн давхар-бичилтийн системийн тухай өгүүлсэн 27 хуудас бүхий номыг анх удаа Венецэд хэвлүүсэн түүхтэй. Үүнээс үүдэн Олон улсын нягтлан бодогчдын холбооноос дэлхийн нягтлан бодогчдын өдрийг тэмдэглэж байхаар тогтжээ. 

Монгол Улсын хувьд жил бүрийн арванхоёрдугаар сарын эхээр бүртгэл, санхүү, эдийн засагчдын өдрийг тэмдэглэдэг.

Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт нягтлан бодогч мэргэжлийн үнэ цэнийг таниулах зорилгоор жил бүрийн 12 дугаар сард бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны баярыг “Оны шилдэг шалгаруулах ёслол”-той хамтатган зохион байгуулж ирсэн бөгөөд энэ онд 20 дахь жилтэйгээ золгож байна.

Оны шилдгийг шалгаруулах ёслол 12 дугаар сарын 7-нд болох бөгөөд 2018 оны бүртгэл, санхүүгийн шилдгүүдэд нэр дэвшигчдийн материалыг 11 дүгээр сарын 25-ныг хүртэл ММНБИ-ийн 502 тоотод авч эхэллээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү