Арван настай хүү таван давхраас унаж амиа алджээ


5 жил

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 7-ны өдөр  13.30 цагт  нэгэн орон сууцны таван давхраас арван настай хүүхэд унаж амиа алджээ. Хэргийг талаар тодруулбал, цагдаагийн бие бүрэлдэхүүн дуудлага авсан даруй хэргийг газарт очиход арван настай хүү өөрийн амьдардаг байрныхаа таван давхраас унаж нас барсан байдалтай олдсон байна. Хэргийн урьдчилсан дүгнэлтээр хүүг хэн нэгэн түлхсэн байж болзошгүй нөхцөл байдал илэрчээ. Учир нь  амиа алдсан арван настай хүүгийн аав, ээж нь хоёр талаасаа хоёр хүүхэдтэй нэг гэр бүл болсон бөгөөд талийгаач хүү тэдний дундаас гарсан хамгийн бага нь байжээ. Харин талийгаач хүүгийн ээж нь дагавар том хүүгээ  арван настай хүүг түлхэж алсан хэмээн гомдол мэдүүлээд байгаа аж. Дээрх хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү