189 хүн тээвэрлэж явсан онгоц Индонезид сүйрлээ


5 жил

Индонезийн зорчигч тээврийн 189 хүн тээвэрлэж явсан онгоц өнөөдөр далайд сүйрчээ. Тус улсын нийслэл Жакарта хотоос хөөрөөд хэдхэн минутын дараа уг осол болсон байна. 

Lion Air агаарын тээврийн компанийн JT 610 чиглэлийн онгоцонд гурван хүүхэд байсны хоёр нь нярай байсан бөгөөд 181 зорчигч, онгоцны багийн зургаан гишүүн, хоёр нисгэгч, нийт 189 хүн байжээ. 

Онгоц унасан байршил

Жакарта хотын нисэх буудлаас Панкал Пинанг хотын чиглэлд нисэх ёстой байсан Boeing 737 MAX 8 онгоц хөөрснөөс 13 минутын дараа радараас алга болсон байна. 

BBC агентлагаас мэдээлснээр онгоцонд мөн Индонезийн сангийн яамны 20 орчим албан тушаалтан явж байжээ. Эрх баригчдын мэдээлснээр одоогоор хүн  амьд үлдсэн гэх мэдээлэл алга байна. 

Онгоцны ахмад, энэтхэг гаралтай нисгэгч Бхавие Сүнежа нь 6000 гаруй удаагийн нислэг, хоёрдугаар нисгэгч Харвино нь 5000 гаруй удаа ниссэн туршлагатай нисгэгчид байсан талаар Lion Air компаниас мэдээлсэн байна. 

Онгоц 30-40 метрийн гүнд унасан бөгөөд аврагчид амиа алдагсдын эд зүйлийг уснаас гаргаж авчээ. Мөн онгоцны сэгүүдийг олсон байна.

Boeing 737 MAX 8  онгоцыг 2016 үйлдвэрлэсэн бөгөөд  MAX  нь Boeing 737 онгоцны сүүлийн үеийн шилдэг загваруудын нэг аж. 

Тус компани 2017 оноос энэ онгоцоо агаарын тээврийн компаниудад нийлүүлж  эхэлсэн байна. Lion Air  компани тус онгоцыг энэ оны наймдугаар сараас ашиглаж эхэлжээ. 

Эх сурвалж: BBC 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү