Өнөөдөр Японы гүнжийн хурим болж байна


5 жил

Японы эзэн хааны гэр бүлийн нэг гишүүн болох гүнж Аяако өнөөдөр буюу Даваа гарагт хуримаа хийж байна.

 

Тэрээр Кэй Мория хэмээх язгуур угсаагүй, энгийн иргэнтэй гэр бүл болж байгаа юм. Японы эзэн хааны гэр бүлийн эрэгтэйтэй суусан энгийн эмэгтэй язгууртан болдог бол энгийн эрэгтэйтэй суусан гүнж нар язгууртны хэргэм зэргээсээ татгалздаг уламжлалтай.

Одоо 28 настай Аяако нь эзэн хаан Акихитогийн талийгаач үеэлийн охин юм. Түүний сүйт залуу  нь 32 настай, Ниппон Юсен хөлөг онгоцны компанийн ажилтан Кэй Мория.

Өнөөдөр тэд Токиогийн Мэйжи Жингү шинто шашны сүмд хуримын ёслол үйлдсэн байна.

Аяако гүнж Хэйагийн үеийн (794-1185 он) үс засалт, өмсгөлөөр гоёсон бол сүйт залуу нь өрнө дахины ёслолын хувцас өмсжээ.

Өнгөрсөн долоо хоногт Японы эзэн хаан Акихито гүнж Аяаког үдэж гаргах ёслол болсон юм. Эзэн хааны ууган ач охин мөн энгийн иргэнтэй 2020 онд гэрлэхээр төлөвлөөд байгаа.

Аяакогийн эцэг, ханхүү Такамадо 2002 онд нас барсан юм. Японы засгийн газар гүнжийг энгийн амьдралд шилжихэд нь зориулж төсвөөс $950,000 орчимтой тэнцэх нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох шийдвэр гаргасан байна.

 

Эх сурвалж: Asahi Shimbun

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү