МҮБХ-ноос ”Гацуурт”-ын Л.Чинбатад хамтарч хуралдах санал хүргүүллээ


6 жил

онголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны Гүйцэтгэх захирал, улсын заан Б.Сайнбаяр өнөөдөр /2018.10.18/ "Гацуурт" компанийн захирал Л.Чинбатад албан бичиг хүргүүлжээ. Түүгээр ирэх арваннэгдүгээр сард МҮБХ-ны ээлжит бус "Их Эе"-ийг хурлыг зохион байгуулж, МҮБХ-ны асуудлаар маргаантай байгаа талууд хамтран хуралдахыг санал болгосон байна.

Тухайлбал, албан бичигт:

-"МҮБХ-нд үүсээд байгаа маргааныг нэн даруй шийдвэрлэхийн тулд 2018.05.03-ны өдрийн Цэцдийн зөвлөлийн хурлаар 2018.05.18-нд ээлжит бус "Их Эе"-ийг хуралдуулахаар шийдвэрлэсэн билээ. Үүнийг дархан аварга Х.Баянмөнх 2018.05.17-ны өдөр хэвлэлийн хурал зарлаж, наадмын өмнө ээлжит бус "Их Эе" хурлыг хийе хэмээн хойшлуулсан. Улмаар 2018.06.15-ны өдөр МҮОНРТ-ийн ярилцлагаар дархан аварга Б.Бат-Эрдэнэ наймдугаар сардаа багтаан эсвэл есдүгээр сарын эхний долоо хоногт ээлжит бус "Их Эе" хийх санал гаргахад дархан аварга Х.Баянмөнх аравдугаар сард багтаан хурлаа хийе гэсэн болно. Иймд Монгол бөхийн нэр хүнд унаж, хөгжил зогсч, олон бөхчүүдийн эрх ашиг зөрчигдөж байгаа тул мөн нийт олны хүсэл, шаардлагын дагуу 2018 оны арваннэгдүгээр сарын эхний долоо хоногт багтаан МҮБХ-ны ээлжит бус "Их Эе" хурлаа хийн, нэгдсэн нэг холбоотой болж, Монголын өв соёлын нэг Монгол бөхөө мөхөөхгүйн тулд Монгол бөхөд хамааралтай та бид чин сэтгэлээсээ хамтран ажиллах шаардлагатай болж байн" гэжээ.

МҮБХ-ноос "Гацуурт" компанийн захирал Л.Чинбатад дараах албан бичгийг хүргүүлжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
П.д [202.21.109.xxx] 6 жил
Баянмөнхийг амид байхад хийлгэхгүй байх оо дараа нь юу юм гэхээс