Ерөнхий сайд талийгаач Д.Батсайханы ар гэрт байрны асуудлыг нь шийдэж өгөхөө уламжиллаа


6 жил

Албан үүргээ гүйцэтгэж явахдаа харамсалтайгаар амиа алдсан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтсийн эргүүлийн цагдаа, ахлах ахлагч Д.Батсайханыг өнөөдөр өглөө /2018.10.19/ эцсийн замд нь үдлээ.

Талийгаачтай салах ёс гүйцэтгэх арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, ар гэрт нь гүн эмгэнэл илэрхийлсэн юм. Тэрбээр энэ үеэрээ талийгаач Д.Батсайханы ар гэрт байрны асуудлыг нь шийдэж өгөхөө уламжиллаа. Талийгаач нь цагдаагийн байгууллагад 22 жил тасралтгүй ажилласан бөгөөд эхнэр, дөрвөн хүүхэдтэй юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү